Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > “Ай Ти Эм Монголиа”-2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ зохион байгуулагдана

“Ай Ти Эм Монголиа”-2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм /ITM/ ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам,  албан ёсны түнш аймгаар Увс аймаг,  дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байгаа ба 2019 оны 3-р сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУ-ын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Тус аялал жуулчлалын үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.

ОНЦЛОГ: Үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцох ба энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдана.

БОЛОМЖ: Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.

Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгож байна.

ОРОЛЦОГЧИД: Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.

Жич: Үзэсгэлэнгийн талбайн борлуулалт 1-р сарын 29-ний өдрөөс эхэллээ.
Холбогдох утас: 70007820

УДИРДАМЖ ТАТАХ 

 

Санал болгох

Ай Ти Эм Монголиа”-2019 аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбайн борлуулалт 01 сарын 29-ны өдрөөс эхэллээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм” (ITM) олон улсын аялал жуулчлалын …