Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Байгалийн аялалууд > Архангай аймгийн музей

Архангай аймгийн музей

1997 оноос Аймгийн музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Музей нь 1636 оны үед баригдсан Заяа гэгээний ордон, Баруун, Зүүн сэмчин, Лаврин, Гүдэн, Хөлийн сүм зэрэг дөрвөн барилгыг ашиглан Угсаатны, Түүхийн, Урлалын, Заяын буюу шашны гэсэн 4 ангитайгаар нээгдэж үндсэн ба туслах гэсэн 2 сан хөмрөгтэй, “хосгүй үнэт” “үнэт” “ердийн” гэсэн 3 ангилал үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эртний ба дунд зууны болон сүүлийн үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан чулуу, төмөр, хүрлээр хийсэн багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлүүд, гар урлал явуулж байсан уламжлал, түүний багаж төхөөрөмж,  эртний ба орчин үеийн иж бүрэн хэрэглэлтэй гэр, цахиур ба төөнүүр, буу зэвсэг, харц ард язгууртнуудын хэрэглэж байсан хувцас хунарын зүйлүүдийг хадгалдагаас гадна алт, мөнгө, төмрийн дархан Чавганц, Ерэнтэй, Бат-Өлзий, Манжилжав, Равдан, Мужаан Содов, Галбадрах, уран Шагдар нарын урлан бүтээсэн үндэсний хийц хэлбэртэй гайхамшигт сайхан бүтээлүүд, ахмадуудаас үе улиран хэрэглэгдэж ирсэн үндэсний хөгжмийн зэмсгүүд, тухайн үеийн уран бүсгүйчүүдийн урласан нарийн чамин хатгамлын зүйлүүдээр баялаг.

Эдгээр үзмэр дотор XVIII зууны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошууны уран дархан Ерэнтэйн урласан хэт хутга, хэт бэл, Бэйлсийн хүрээнд эдэлж хэрэглэж байсан Манжилжав уран дарханы бойпор, Далай Чойнхор вангийн хошуу Чавганц дарханы домбо, Заяын хүрээний лам Дамчаагийн хэрэглэж байсан хаш аяга, Луу гүний Вандан аваргын хэрэглэж байсан хэт хутга, Ооромбо гэгээний хэт хутга, Сайн Ноён хааны хэрэглэж байсан мөнгөн хөөрөг, Агь ноён Артагсэдийн эдэлж хэрэглэж байсан зандан модон иштэй сунтаг, Луу гүний хошуу Ширзагдын эдэлж хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоногтой хэт хутга, Шиваа ширээтийн шавь Жаргалын шавар хөөрөг, Ширээт гэгээний гэсгүй лам Базарсэдийн гурван үе дамжин эдэлж хэрэглэж байсан мөнгөн нуух, шүрэн толгойтой чулуун хөөрөг, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан шүүсний хутга, Зая гэгээний 14 нас хүртэл эдэлж хэрэглэж байсан хар минчүүн шаахай, Хулсан хавчуургатай дэвүүр зүү ороож хээ угалзаар чимэглэсэн ариун цэврийн иж бүрдэл, Зая гэгээн Лувсантүвдэнчойжиннямын эхнэрийн хэрэглэж байсан толгой гоёл чимэглэл, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан бурхан шүтээний эд зүйлүүд болон маш олон содон үзмэрүүд хадгалагдаж байдаг.

Чонон хөшөө

Аймгийн төвд угсаатны зүйн музейн хашаанд энэ хөшөө бий. Хөшөө анх Ихтамир сумын нутаг Бугатад байсныг хожим энд авч ирсэн. Уг хөшөөг эрдэмтэд судлаад 582 онд босгосон, Түрэгийн түрүү үеийн хаант улсын үед холбогдуулан тайлбарладаг.  Хөшөөний оройн хэсэгт чонын бие товойлгон цоолборлож, түүний дотор хүний биеийн жижиг дүрс гаргаж чимэглэжээ. Үүнийг өлөгчин чоно хүүхдийг тэжээн өсгөж, түүнээс нь Түрэг угсаатан үүсэн бүрэлдсэн хэмээн өгүүлсэн домгийн үйл явдлыг дүрсэлжээ гэж судлаачид үздэг. Түрэг угсаатан өөрийн гарал үүслийг чононоос үүсэлтэй гэж үздэг ба тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан ба энэхүү үзэл санаа нь Түрэг угсаатны дунд өргөн дэлгэрч оюун санаанд нь гүн бат шингэсний баримт нь энэхүү хөшөөний оройн чимэглэл дэх дүрслэл гэж үздэг байна.

Түргийн хаант улсын эхэн үед холбогдох энэ хөшөө нь тэдний гарал үүслийн домгийг биет байдлаар дүрслэн үзүүлснээс гадна хөшөөний үсэг, бичгийг согод болон зарим хэсгийг брахми үсгээр үйлдсэн байгаа нь Түрэгүүд Энэтхэг, Иран хэлт овог аймагтай нягт уялдаа холбоотой явж, тэдний соёлын ололт дэвшлийг тусган авч бурхны шашныг дэлгэрүүлж байсны нэгэн баримт гэж эрдэмтэд бичжээ.

Санал болгох

Ай Ти Эм Монголиа”-2019 аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбайн борлуулалт 01 сарын 29-ны өдрөөс эхэллээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм” (ITM) олон улсын аялал жуулчлалын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *