Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

БУЛГАН УУЛ

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойт Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км орчим урт Сүмт- Хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уул ой хөвч, ойт хээр голлосон нутаг дэвсгэртээ асар өндөр боржин байц хад цохио, ой мод, бут сөөг бүхий маш бэрх бартаат ойтой боловч гол горхийн ам хөндийг өгсөж уруудан, хяр нуруундаа гарч, саадгүй давж нэвтрэх зам жим, хөтөл даваа олонтой. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980м, харьцах өндөр 280 м юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулын Дунд Булган, Хойт Булган гэж нэрлэдэг. Дунд Булганы үнэмлэхүй өндөр 1940м, харьцах өндөр 240 м орчим, Хойт Булганы үнэмлэхүй өндөр 2020 м, харьцах өндөр 200 м орчим юм. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км орчим үргэлжлээд Хойт булганаас хойш Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт зах 2125 м өндөр Тоомын таг оршино. Хангай нурууны зүүн хойт ар сугад орших Булган уул, Цэцэрлэг хотын умарт ба баруун хойноос өндөр өндөр уул нурууд хэдэн давхраараа хүрээлэх тул өвлийн хүйтэн улиралд Хангайн нурууны умарт болон баруун хойт ар зэрэг газарт удтал тогтох сөрөг циклоны их даралт бүхий хүйтэн агаар ийшээ бараг үл нэвтрэх учир аймгийн төв орчмоор орон нутгийн өвөрмөц зөөлөн дулаан бичил уур амьсгалтай болох нөхцлийг бүрдүүлжээ. Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг тул Хангайн уулархаг нутагт ургадаг ургамлын олонхи буюу тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад, тошлог, хушны самар зэрэг тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамал элбэг тохиолдоно. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамлууд нилээд элбэгтэй. Булган уул нь Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модтой.

Булган уул хүн ам олонтой, үймээн шуугиан ихтэй суурин газрын яг дэргэд орших учир ихэнх ан амьтад нь дүрвэн бүүр аглаг буйд орших болжээ. Дархан газрын умарт хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно. Энд мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу, хөтүү, бусад жигүүртнээс харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, ятга шаазгай, хон хэрээ, улаан хошуут, тагтаа зэрэг жигүүртнүүд бий.

 Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нилээд бий. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.

Санал болгох

ТАЙХАР ЧУЛУУ

Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16метр …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *