Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Шашны аялалууд > Гэсэр ламын аялал

Гэсэр ламын аялал

Зорих гол үзмэр:

  • Заяа гэгээн хийдийн цогцолбор
  • Гэсэр ламын шарил

Аялалын маршрут:  Цэцэрлэг хот-Гэсэр ламын шарил-Цэцэрлэг хот

ГЭСЭР БАГШИЙН ШҮТЭЭН

Image result for гэсэр ламЦахир сумын төвөөс баруун тийш 40-өөд км яваад <Шарилан түмбэн> хэмээх ууланд ард олноо <өвгөн гэсэр лам > хэмээн алдаршсан их ламтан, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамцын бунхан /шарил/ байдаг. Гэсэр ламтныг их ид шидтэй байсан талаар үнэмшихэд бэрх ч үгүйсгэхийн аргагүй хууч, домог яриа нутаг усныхан дунд ихэд тархжээ. Их ламтан 1894 онд ная гаруй насны сүүдэр зооглож, жанч тайлж, тэнгэрт халихын өмнө миний шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай. Би тэнд <улаан албингийн > гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин, зовлон, гачаал тохиохгүй, идэж уухаар элбэг дэлбэг, амар амгалан аж төрнө гэрээслэн үлдээсэн гэдэг. Шавь нар нь өөрийн нь гэрээслэн захисан газар онголон нутаглуулсан нь өнөө хүртэл нэгэн зуу гаруй жилийн нар, бороо, салхинд гандаж элэгдээгүй мөнхрөн оршсоор байна. 1960, 2002 оны намар гарсан хээрийн их түймэр их ламтын шарлыг тойрон өнгөрч байсныг үзсэн бүхэн гайхан биширч байсан. Их ламтны бунханаас адис хүртэж, өөрт тохиолдсон гай барцад, зовлонгоос ангижруулж, санасан хэрэг үйл бүхнийг бүтээж өгөхийг хүсэн гуйсан хүмүүсийн цуваа үргэлжилсээр, ач тусыг нь гайхан магтсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *