Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Жуулчны баазуудын анхдугаар чуулган 2019 оны 01 сарын 23-нд болно.

Жуулчны баазуудын анхдугаар чуулган 2019 оны 01 сарын 23-нд болно.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны дэргэдэх Жуулчны баазуудын зөвлөлийн санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэмжлэгтэйгээр Монголын аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох зорилгоор “Жуулчны баазуудын чуулган”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр МҮХАҮТ-ийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна.
Зорилго: Энэ үеэр бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, жуулчны баазуудын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийгдэхээс гадна, аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарын бодлого төлөвлөлт, хүртээмж, чадамжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.
Зөвлөгөөнд жуулчны үйлчилгээний /амралтын газар – 245, жуулчны бааз – 574, гэр буудал – 331/ байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш судлаачид, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм.
Иймд нийт гишүүд дэмжигчид та бүхэн салбарын хэмжээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ
– МАЖХолбоо
– БОАЖЯам
– НАЖГазар
– МҮХАҮТанхим
– ТХГН-ийн захиргаа
– ЗГ-ын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газар
– АЖБХ-ийн Нийгэмлэг
– Тур оператор компаниудын төлөөлөл
– Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо
– Аймгуудын Аялал Жуулчлалын Холбоод
– Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд
Гарах үр дүн: Чуулганаас гарсан саналыг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагууд хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулах замаар шийдэлд хүрэх, шийдвэрийг дагаж мөрдөх, хамтран ажиллаж буй байгууллагуудад хүргүүлэх
Хугацаа: 2019.01.23 өдөр 9:00-12:00цаг 13:00-16:00цагийн хооронд
Хаана: МҮХАҮТ хурлын заал
Бүртгэл: info@travelmongolia.org мэйл хаягаар хүлээн авна. /Бүртгүүлэгч бүртгэл илгээхдээ … өөрийн овог нэр, мэйл хаяг, утасны дугаар, жуулчны баазын нэрийн хамт хавсарган мэдээллээ илгээнэ/

Санал болгох

Ай Ти Эм Монголиа”-2019 аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбайн борлуулалт 01 сарын 29-ны өдрөөс эхэллээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм” (ITM) олон улсын аялал жуулчлалын …