Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Адал явдлын аялалууд > Загасчлах аялал

Загасчлах аялал

Зорих газар: Өгийнуур

Аялалын маршрут: Цэцэрлэг хот        Өгийнуур        Цэцэрлэг хот

Өгий нуур 

Related imageАрхангай аймагт орших Өгий нуур нь далайн түвшинээс дээш 1337 метрт өргөгдсөн. Нуурын урт нь 7.4км, өргөн нь 5.3км, дундаж гүн нь 5.9м хамгийн их гүн нь 19м, нийт 25.1км талбайтай бөгөөд бороо цас гүний ус зэргээр тэжээгддэг. Өгий нуур нь хойд мөсөн далайн ай савд багтдаг. Энэ нуурт 266-н зүйл ургамал, 20-н зүйл хөхтөн, 3 -н зүйл мөлхөгч, 1 зүйл хоѐр нутагтан, 129-н зүйл шувуу, 15-н зүйлийн загас, 83 зүйл усны шавж байдаг. Тус нуур шувуудын дамжин өнгөрөх бааз нь хэмээн судлаачид тодорхойлжээ.

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн 3 сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр болж байсан. Тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол 2017 онд 25 багийн 125 тамирчин оролцсон юм. Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг бүр 250,000 төгрөгийн мандатыг Өгийнуур сумын ЗДТГ-аас авдаг. Энэ мөнгө нь сумандаа татвар хэлбэрээр үлдэж Өгийнуурыг хамгаалах ажилд зарцуулагддаг байна.

“Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барьдгаараа бусад тэмцээнүүдээс онцлог. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьж, хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог журамтай. 2017 оны тэмцээн нь олон улсын жишигт хүрч загасчдын аваргыг шалгаруулсан юм.

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оноос Монголын спорт загасчлалын холбоо, “Өгий” сан, Өгийнуур сумын ЗДТГ, Орхон голын сав газрын захиргаа хамтран 4 дэх жилдээ зохион байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *