Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Эмчилгээний аялал > МУХАР ХУЖИРТЫН РАШААН

МУХАР ХУЖИРТЫН РАШААН

Image may contain: sky, outdoor and natureЦэцэрлэг сумын төвөөс баруун урагшаа 20-оод км зайтай, далайн мандалаас 1585 метр өргөгдсөн газарт оршино. Зүүн урагшаа урссан Мухар хужирт голын баруун тал, уулын хормойн хэвгий, хажуугийн их гүнээс гарсан тул маш хүйтэн. Таван цул, таван мэдрэхүйн эрхтний өвчнийг анагаах чадалтай, ялангуяа дотор, мэдрэл,

сэтгэцийн өвчин, сахарын өвчинг анагаах, талаараа гойд сайн болох нь олон зуун жилийн явцад нотлогдсон учир Мөнхийн ус хэмээн өргөмжилж шүтэн биширсээр ирсэн хүйтэн рашаан юм. Олон зууны турш рашаанчид, амрагсад жил бүр хэдэн зуугаараа ирж, өвчнөө эдгээн, биеэ эрүүлжүүлсээр байна. Энэ рашаан 1642 онд мэндэлсэн халх Монголын нэрд гарсан гурван хутагтын нэг, дорно дахины суут гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч Зая бандида Лувсанпэрэнлэйн мэндэлсэн газраас оргилон гарсан гэдэг түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *