Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

ТАЙХАР ЧУЛУУ

Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16метр өндөр цохиог Тайхар чулуу гэх бөгөөд нэн эртнээс эхлэн өнөөг хүртэлх хүний ул мөр, соёл иргэншлийн хөшөө дурсгал бичээсээр элбэг буурал түүхийн үнэт архив юм. Домогт Тайхар чулуунд олон хэлийн Согд, Кидан, Уйгар, Нанхиад, Төвд, Тод монгол, Ланз бичгээр хар бэх, улаан зос, шунхаар бичсэн 151 бичээс эрт дээр үеийнхний соёлын дурсгал болон хадгалагдаж байгаагаараа монголын түүхийн чулуун архив болж байна.

Тайхар чулууны домог

Эрт цагт нэгэн аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэгт гэгч их хүчтэн Булган уулаас Тайхар чулууг тастаж аван үүрч, Цагаан даваагаар давж нэг уулын оройгоос могойн толгой руу шидэн түүнийг даржээ. Бөхбилэгт, тэр чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг зуур амарсан гэнэ. Тэгээд чулуугаа үүрч босохдоо “шүү- шаа” гэж дуу алдан боссон учир уг газрыг “Шүү- шаа шивэрт” гэж нэрлэжээ. Аварга могой дээрээсээ дарсан чулуун дороос хөдлөн гарах гэхэд нь Бөхбилэгт нум сумаа авч чулуун дээр тавьсанд хөдлөхөө больжээ. Одоо өндөр уулын орой дээрээс зун цагт Тайхар чулууг харахад дээр нь нум сумны хэлбэрт дүрс тодрон харагддаг гэнэ. Мөн могойн сүүл цухайсан газрыг хэсэг чулуугаар дарсныг Сүүл толгой гэж нэрлэжээ. Хожим тэр аварга могойн зоо нуруун  дээр нь Сайд вангийн хүрээг байгуулсан гэлцэнэ.

Хойд Тамирын хөвөөнд урд тал нь эгцхэн, дээрээ ширээ шиг тэгшхэн хадан хошуу бий бөгөөд Таван тээг гэж нэрлэх ажээ. Бөхбилэгт, аварга могойг дарсныхаа дараа түүн дээр сууж Тамир голын усаар гараа угаан ариусгасан юм гэдэг. Түүнээс хойш тэр газрыг Бөхбилэгтийн Таван тээг буюу Суудал гэж нэрлэжээ. Алтан сандал ч гэж нэрлэх нь бий.

Санал болгох

БУЛГАН УУЛ

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ- ын АИХ-ын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *