Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Байгалийн аялалууд > ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН НУТАГТ ОРШИХ БАЙГАЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ХҮЙТЭН РАШААН

ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН НУТАГТ ОРШИХ БАЙГАЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ХҮЙТЭН РАШААН

 ТӨВШРҮҮЛЭХ  СУМЫН  ХӨХ  СҮМИЙН  БАГИЙН  НУТАГ  ДЭВСГЭРТ  ОРШИХ ” БОР БУРГАСТ” ХЭМЭЭХ
                 БАЙГАЛИЙН  ҮЗЭСГЭЛЭНТ  ХҮЙТЭН РАШААН БҮХИЙ  ГАЗАР НЬ  СУМЫН  ТУСГАЙ  ХЭРЭГЦЭЭНИЙ  ХАМГААЛАЛТЫН  БҮСЭД
                                                                ХАМААРДАГ  БА  ОРОН НУТГИЙН  ӨМЧИТ ГАЗАР ЮМ .
               Бор бургаст  рашаан  нь    бүх  дотор  эрхтэн  болон  үе мөч,  даралт, хоолой, харшил, шүд, нүд зэрэг  олон өвчнийг  анагаах  чанартай   хүйтэн рашаан  байдаг. Сумын  ИТХ – аар  рашааны газрыг  хамгаалалтанд  авч  орон нутгийн  өмчид  бүртгэн   хууль журамын дагуу   ЗДТГ      удирдлага  зохион байгуулалтаар  ханган  ИТХ   болон  тэргүүлэгчид    хяналт  тавин   ажиллаж  байна.

         “Рашаан   болон  орон  нутгийн өмчийг  эзэмших ашиглах, хамгаалах, захиран  зарцуулах  журам ” -ыг  ИТХ – аар батлан    рашаан бүхий  газрын  үйлчилгээний үнэ тарифыг  тогтоон   өөрөө  өөрийгөө  санхүүжүүлэх зарчмаар  ажилладаг. Рашаан  ууж амрах  зориулалтаар олон  амрагч нар ирдэг ба  жил  бүр  амрагчдын тоо  нэмэгдсээр байна. Мөн  орон нутгийн удирдлага   байгалийн  унаган төрх байдлыг  алдагдуулахгүй  байгаль  экологийн  орчинг  хамгаалахад  бодлого   үйл ажиллагаагаа  чиглүүлж  байна.

                          РАШААН БҮХИЙ   ОРОН  НУТГИЙН ӨМЧИТ ЭЗЭМШЛИЙН  ГАЗРЫН  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ТӨЛБӨР  ХУРААМЖИЙГ
                                                                          ИТХ -ААР ТОГТООН  МӨРДӨЖ  БАЙНА.
        1.    Нэг шовгорын үнэ –  1 хоногт – сумын иргэд – 7000төг, бусад иргэд 10000
         2.   Нэг гэрийн үнэ  – 1 хоногт – сумын иргэд – 10000төг ,  бусад иргэд  – 15000
        3.   Байгалийн  баялагтай  харьцсаны  төлбөр – 7 хоногт 1 хүнээр 300 төг
        4.   Хог хаягдлын хураамж  – 7 хоногт \ шовгор, гэр, майхан\ – 2000 төг
        5.    Машины зогсоол  тавилтын хураамж – 1 хоногт – 500 төг
        6.    Рашаан  уух зориулалтаар  хувь хүн гэр майхан барьж  газар  ашиглах төлбөр – 1 хоногт – майхан – 2000,  гэр – 3000төг
Эх сурвалж: http://tuvshruuleh.arkhangai.khural.mn/n/braon

Санал болгох

ТАЙХАР ЧУЛУУ

Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16метр …