Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Хүслийн хад

Image result for Архангай хүслийн хад

Цэцэрлэг хотоос зүүн хойхно Норовлин уулын энгэрт 4-р Зая гэгээн хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэж, элдэв аюулаас хамгаалах, догшдыг дарахад зориулж Цагаан, Ногоон дархийг бүтээн, 21 дархийн сахиус айлдан шүншиглэсэн гэдэг. Энэ үеэс хойш цаг бусын уй гашуу, зовлон тохиохгүй санасан бүхэн биелэж байхыг хүсч хүслээ шивнэн залбирч биширсээр иржээ. Хүслийн хад байрлах Баян бэрх ууланд ууц нуруу өвдвөл энергээр анагаадаг, бөөр,

толгой, нуруу, нүд өвдвөл илааршуулдаг хаднууд байдаг. Нас, буян заяа нэмдэг хоёр удган мод, машин, орон байр хүсвэл бүтдэг мөрөөдлийн хад, мөнгөтэй болохыг хүссэн хүн мөнгөн дэвсгэртүүд багцалсан юм шиг хаданд хүслээ илэрхийлэн өөрт байгаа нэг мөнгөн дэвсгэртээ даллага авч хадгалдаг. Хүслээ бодоод суудаг хаан, хатан суудал, өөрийгөө ариусгаж хамаг муу муухай юм аа орхидог эхийн умай, гарч ирээд шинэ төрөл авснаа илтгэх өлгий хад бий. Ор шиг хэлбэртэй хад нь хань ижилгүй хүмүүс энэ орон дээр хэвтвэл ханиа олдог увидастай. Эмээл хадан дээр мордвол адуу сүрэг нь өсч, уясан морьд нь хурдалдаг гэх яг эмээл шиг хад байдаг. 

Санал болгох

БУЛГАН УУЛ

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ- ын АИХ-ын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *