Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Жуулчны баазууд > Шивэртийн халуун рашаан

Шивэртийн халуун рашаан

Image may contain: sky, cloud, mountain, twilight, outdoor and nature

1957 оноос өмнө газар судлалын хайгуулчид энэхүү рашааныг судалсан бөгөөд Шивэртийн халуун рашаан нь Хангайн уулархаг газрын умарт хэсэгт орших халуун рашаануудтай физик – химийн шинж чанар, химийн найрлагаараа төстэй ч өвөрмөц онцлогтой. “Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, таь тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй.

Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.

  • Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
  • “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ
  • Синосат сансрын интернэт болон телевизийн үйлчилгээг үзүүлнэ. Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Холбоо барих утас: 99007314 , 94933212, 95813212

Санал болгох

“Хатан Өгий”жуулчны бааз

Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах “Хатан Өгий” жуулчны бааз   Best free WordPress theme

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *