Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Байгалийн аялалууд

Байгалийн аялалууд

ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН НУТАГТ ОРШИХ БАЙГАЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ХҮЙТЭН РАШААН

 ТӨВШРҮҮЛЭХ  СУМЫН  ХӨХ  СҮМИЙН  БАГИЙН  НУТАГ  ДЭВСГЭРТ  ОРШИХ ” БОР БУРГАСТ” ХЭМЭЭХ                  БАЙГАЛИЙН  ҮЗЭСГЭЛЭНТ  ХҮЙТЭН РАШААН БҮХИЙ  ГАЗАР НЬ  СУМЫН  ТУСГАЙ  ХЭРЭГЦЭЭНИЙ  ХАМГААЛАЛТЫН  БҮСЭД                                           …

Дэлгэрэнгүй »

Хорго, Тэрхийн цагаан нуур

Хорго Тариат сумын нутагт далайн төвшнөөс дээш 2240 метр өндөрт оршдог, одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго нь газарзүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд, умард өргөргийн 48-10градус, дорнод уртрагийн 99-21градусын солбицолд баруун зүүн тийшээ 8-9км орчимд хойшоо урагшаа 7-8км шахам, барагцаалбал 56-60 ам км …

Дэлгэрэнгүй »

БУЛГАН УУЛ

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойт Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км орчим урт Сүмт- Хан Өндрийн …

Дэлгэрэнгүй »

ТАЙХАР ЧУЛУУ

Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16метр өндөр цохиог Тайхар чулуу гэх бөгөөд нэн эртнээс эхлэн өнөөг хүртэлх хүний ул мөр, соёл иргэншлийн хөшөө дурсгал бичээсээр элбэг буурал түүхийн үнэт архив юм. Домогт Тайхар чулуунд олон хэлийн Согд, Кидан, Уйгар, Нанхиад, Төвд, Тод …

Дэлгэрэнгүй »

Архангай аймаг, Чулуутын хавцал

Чулуут гол нь хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас уналт их урсгал хурдтай уулын гол юм. Голын хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй ба доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Тээлийн голын бэлчирээс Ацтын горхийн цутгал хүртэл бараг 100 шахам километр урт газар 50 – 60м зузаан хүрмэн чулууг …

Дэлгэрэнгүй »

ЖАРГАЛАНТЫН АМНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

Өндөр-Улаан сумын Жаргалантын аман дахь буган чулуун хөшөө, хиргисүүрт 2000 гаруй адууг тахисан байжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламж оршдог. Энэ газрыг 1970-аад оноос судлаачид бүртгэж, үүнээс хойш олон жилийн …

Дэлгэрэнгүй »

ӨГИЙ НУУР

Архангай аймагт орших Өгий нуур нь далайн түвшинээс дээш 1337 метрт өргөгдсөн. Нуурын урт нь 7.4км, өргөн нь 5.3км, дундаж гүн нь 5.9м хамгийн их гүн нь 19м, нийт 25.1км талбайтай бөгөөд бороо цас гүний ус зэргээр тэжээгддэг. Өгий нуур нь хойд мөсөн далайн ай савд багтдаг. Энэ нуурт 266-н …

Дэлгэрэнгүй »

Архангай аймгийн музей

1997 оноос Аймгийн музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Музей нь 1636 оны үед баригдсан Заяа гэгээний ордон, Баруун, Зүүн сэмчин, Лаврин, Гүдэн, Хөлийн сүм зэрэг дөрвөн барилгыг ашиглан Угсаатны, Түүхийн, Урлалын, Заяын буюу шашны гэсэн 4 ангитайгаар нээгдэж үндсэн ба туслах гэсэн 2 сан хөмрөгтэй, “хосгүй үнэт” “үнэт” “ердийн” гэсэн 3 ангилал үзмэртэйгээр …

Дэлгэрэнгүй »

Хүслийн хад

Цэцэрлэг хотоос зүүн хойхно Норовлин уулын энгэрт 4-р Зая гэгээн хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэж, элдэв аюулаас хамгаалах, догшдыг дарахад зориулж Цагаан, Ногоон дархийг бүтээн, 21 дархийн сахиус айлдан шүншиглэсэн гэдэг. Энэ үеэс хойш цаг бусын уй гашуу, зовлон тохиохгүй санасан бүхэн биелэж байхыг хүсч хүслээ шивнэн залбирч биширсээр иржээ. Хүслийн …

Дэлгэрэнгүй »